ДЭЛХИЙ

Индонезод газар хөдөлсний улмаас амиа алдагсад нэмэгджээ

Индонезод хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо зургаа болж нэмэгдсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газраас мэдээлжээ. Урьд нь байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдсан байжээ.

Индонезод 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв нь Хойд Малуку мужийн Хальмахерын арлын Лайвуй суурингаас зүүн хойд зүгт 102 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ.

Индонезын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын төлөөлөгчийн мэдээлснээр, таван хүн байшин нурсны улмаас амиа алдсан бол нэг хүн нүүлгэн шилжүүлэх үеэр нас баржээ. Өмнөд Хальмахера тойргийн захиргаа долоодугаар сарын 21 хүртэл бүс нутагт онц байдал зарласан аж.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button