ДЭЛХИЙ

2029 онд сар луу илгээх төхөөрөмжийг хөгжүүлнэ

“Toyota Motor” корпорац болон Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ арван жилийн дараа сар луу илгээх тандалтын төхөөрөмж хөгжүүлэх гурван жилийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээний хүрээнд Сансар судлалын агентлаг, “Toyota Motor” корпорацийн мэргэжилтнүүд хамтран сарны гадаргуу дээр “cell power” түлшээр ажиллах анхны тандалтын төхөөрөмжийг бүтээх гэнэ. Энэхүү төслийг энэ оны гуравдугаар сард танилцуулсан аж.

Төслийн багийнхны мэдээлснээр, сансрын нисгэгчид уг тандалтын төхөөрөмж дотор зориулалтын хувцасгүйгээр тодорхой хугацаанд амьдрах боломжтой төрлийн төхөөрөмж хөгжүүлсэн анхны тохиолдол болох юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button