ОРОН НУТАГ

Цагдаагийн газарт хоёр автомашин олгожээ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Цагдаагийн газрын албан хэрэгцээнд зориулж хоёр ширхэг автомашиныг долдугаар сарын 18-нд хүлээлгэн өгчээ.

Уг машин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota Succeed маркийн машин бөгөөд нэг бүр нь 15 сая төгрөгийн өртөгтэй.

Түүнчлэн 2016-2019 оны хооронд улс болон орон нутгийн төсвөөс аймгийн цагдаагийн газрын албан хэрэгцээнд зориулж дөрвөн ширхэг автомашин олгожээ.

Автомашины тоо нэмэгдсэнээр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, цагдаа олон нийтийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Батсайхан дурджээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button