УЛС ТӨР

А.Ундраа УИХ-ын гишүүдийн тал хувийг эмэгтэйчүүд болгохоор Цэцэд хандахаар болжээ

УИХ-ын гишүүн А.Ундраа өнгөрсөн 2018 оны наймдугаар сард НҮБ-ын “HeforShe” хөдөлгөөнийг Монголд санаачлан нээсэн.

Хөдөлгөөний  үндсэн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангахын тулд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал төдийгүй эрэгтэйчүүдийн өмнө тулгамддаг асуудлыг ч гэсэн хамтад нь шийдвэрлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн хувь нэмрийг оруулах аж.

Түүнчлэн 2019 оны 6 сарын 25-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр УИХ-ын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүдийг манлайллын сургалтад хамруулсан.

Энэхүү Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганд УИХ-ын гишүүн А.Ундраагийн дуу хоолой, нөлөө ихээхэн байсан юм. Энэ чуулганы үеэрх нэг том томоохон санаачлага ажил хэрэг болохоор болжээ. Тодруулбал, А.Ундраа УИХ-ын гишүүдийн тал нь буюу 50 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүдийн дийлэнх эрчүүд байгаа нь жендерийн асуудал бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ийнхүү Цэцэд хандахаар болсон байна.

Г.БИЛГҮҮНТӨГӨЛДӨР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ачу
Ачу
2019-07-18 17:05

За т�##� хувь ч юу вэ солиоруулчхийн зүгээр. Харин тэр 108 , 5 жил бол зөвшүү!

Холбоотой мэдээ

Back to top button