ДЭЛХИЙ

Камбож улс их хэмжээний хог хаягдлыг буцаахаа мэдэгджээ

Хятад улс гадаад улс орнуудаас хог хаягдал хүлээж авахаа зогсоосон нь дэлхий даяар хямрал үүсгэжээ. Түүнчлэн Камбож улсын засгийн газар өчигдөр тус улсад АНУ, Канад улсуудаас ирүүлсэн хог хаягдлыг буцааж илгээх болсноо зарласан байна. Мягмар гарагт Камбожийн гол боомт Сихануквиллд 83 чингэлэг хог илрүүлснээ тус улсын байгаль орчны яам мэдээлжээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч “Камбож улс бол гадаад улсуудын хогийн сав биш. Дахин боловсруулах зориулалттай хог хаягдлыг ч манай улс хүлээж авахгүй” хэмээн мэдэгджээ.

Хогтой чингэлэгнүүдийн 70 нь АНУ-аас, 13 нь Канадаас ирсэн байна. Камбожийн засгийн газар хог хаягдал ямар арга замаар улсад нь ирснийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан аж. Хэрэв дотоодын аль нэг компани, иргэн энэхүү ажиллагаанд оролцсон бол хуулийн хариуцлага хүлээлгэхээ анхааруулсан байна.

Камбож улс өөрөө дотооддоо хог хаягдлаа хэрхэн зохицуулах хэцүү асуудалтай тулгараад буй. Хятад улс бусад улс орнуудын хог хаягдлыг авахаа больсноос хойш хөгжингүй орнууд зүүн өмнөд Азийн улсууд руу хогоо илгээх явдал нэмэгдсэн юм.

Энэ сард Индонез улс Франц, Австрали руу их хэмжээний хог хаягдал буцааж илгээх болсноо зарлажээ. Мөн дэлхий даяар жил бүр 300 сая тонн хуванцар хог хаягдал үүсэж байгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан мэдээлсжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button