ДЭЛХИЙ

Викинг болж сэлмээр тоглож байгаад эмэгтэйн толгойг санамсаргүй цавчжээ

Долдугаар сарын 12-ны өдөр Лондон хотын “King’s College”-ийн харьяа эмнэлэгт хүзүүндээ ноцтой гэмтэл авсан эмэгтэй түргэн тусламжаар иржээ.

Хэргийг тодруулахад гэрийнхээ гадаа Викингчүүдийн дүрд тоглон, сэлэмтэй хөдөлгөөнөө сургуулилж байсан эр санамсаргүй эмэгтэйн толгойг цавчиж орхижээ. Ингэхийг нь хэд хэдэн гэрчүүд харсан бөгөөд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна.

Гэрчүүд, “Сэлэм жинхэнэ биш байсан ч иртэй, металаар хийгдсэн эд байж. Агаарт цавчих хөдөлгөөн хийн сургуулилж байсан мөнөөх эр санамсаргүйгээр эмэгтэйн хүзүүн дээр сэлмээ буулгасан. Азаар бүсгүйн амь насанд эрсдэл учраагүйд баяртай байна” гэжээ.

Харин эмнэлгийн ажилтнууд эмэгтэйг үхэл, амьдралын зааг дээр хүргэгдэж ирсэн хэмээгээд, шаардлагатай бүх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлсний хүчинд амин үзүүлэлтүүд нь тогтворжсон гэжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Metro

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button