НИЙГЭМ

Ганнам дүүрэгт гурван орон сууцтай гэх сайд Өмнөд Солонгосын татварын албанд шалгагдах уу

Өнгөрсөн долоо хоногт Монголын нэр бүхий сайд БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван ч орон сууц эзэмшдэг гэх мэдээлэл түгсэн. Мэдээллийн эх сурвалж нь Өмнөд Солонгосын мэдээллийн сайтаас байсан билээ.

Тэгвэл өнөөдөр БНСУ-ын татварын алба сүүлийн гурван жилд тус улсад орон сууц худалдаж авсан гадаадын 42 иргэнийг шалгаж эхэлсэн талаараа мэдээлжээ. Өмнөд Солонгост гадаадын харьяалалтай 1036 иргэн нэгээс олон тооны орон сууц эзэмшдэг байна.

Харин тэдний ихэнх нь Сөүл, Гёнги, Инчон хот, мужуудад бүртгэлтэй байдаг аж. Нийт орон сууцуудын 32.7 хувь нь анх худалдагдсан цагаасаа хойш хүнгүй буй юм байна.

БНСУ-ын татварын албанаас тэднийг эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн тухайн орон сууцыг ашиглаж орлого олсон ч тус улсад татвар төлөөгүй байж мэднэ гэх үндэслэлээр шалгахаар болжээ.

Үүнд гурван ч орон сууцтай гэх манай улсын сайдын албан тушаал хашигч (магадгүй хашигч асан) шалгагдаж мэдэхээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button