ДЭЛХИЙ

Ливанд 2750 тонн аммоны нитрат дэлбэрч, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ болив

Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний мягмар гарагт Ливан улсын нийслэл Бейрут хотноо дараалсан хоёр том дэлбэрэлт болжээ. Бейрутын далайн боомтын ойролцоох агуулахад 2750 тонн аммоны нитрат хадгалагдаж байсан бөгөөд тодорхойгүй шалтгаанаар эдгээр бодис шатаж, дэлбэрсэн байна. Аммоны нитрат бол маш тэсрэмтгий химийн бодис юм.

Дэлбэрэлтээр нийт 73 хүн амь үрэгдээд буйг одоогийн байдлаар олж тогтоогоод байна. Харин гэмтэж, бэртсэн хүний тоог 4 мянга орчим гэж тооцоолоод буй. Ливаны Эрүүл мэндийн яамны үзэж буйгаар хохирол амсагсдын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Ливан улсын ерөнхийлөгч Мишель Аоун болсон явдалтай холбогдуулан гурван өдрийн гашуудал зарлаад байна. Ийн Засгийн газрын эрсдэлийн сангаас 67 сая орчим ам.долларыг шаардлагатай арга хэмжээнүүдэд шуурхай ашиглахаар шийдвэрлэжээ.

Дэлбэрэлтийн шалтгааныг нарийн тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна. Аммоны нитратыг хөдөө аж ахуйн салбарт, ургамлын хөрс бордоонд ашигладаг. Хэрэв шатсан тохиолдолд хүчтэй тэсэрч, агаарт хорт хий ялгаруулдаг тул маш өндөр горим дор хадгалах учиртай юм.

Ар араасаа хоёр дараалж болсон дэлбэрэлтийн чимээ Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс 240 км-ын зайд оршдог Киприйн аралд сонсогджээ. Бейрутын ихэнх байшин барилга нурж, ихээхэн хохирол амслаа. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал нь дээд цэгтээ хүрээд буй тухай гаднын хэвлэлүүд мэдээлж байна.

Хамгийн гол нь Ливан улс төр, эдийн засгийн гүн хямралтай нөхцөлд байгаа. Иргэд нь Засгийн газраа огцрохыг шаардан жагсаж буй энэ үед энэхүү дэлбэрэлт болжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: AFP, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уурхайчин
Уурхайчин
2020-08-06 13:56

Амиакын шүү гэдэг юм. Уурхайн тэсэлгээ, газар тари�##�анд бордоо болгож хэрэглэдэг. Манайд ч гэсэн хотын төвдөө л агуулж байгаа даа. Хотын орчноос холдуулахгүй бол дэлбэрч үхэцгээх юм байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button