НИЙГЭМ

БНСУ-д монгол эмэгтэй солонгос хүнд хутгалуулж, нас баржээ

Наймдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Чүнжү хотод 39 настай монгол эмэгтэй хэд хэдэн удаа хутгалуулж нас барсан талаар Yonhap News агентлаг мэдээлжээ. Хэрэгтэн 48 настай А нь хохирогчийн хөрш байсан бөгөөд өөрийнхөө гэрт оруулаад амь насыг нь хохироосон байна.

А-г одоогоор Чүнжү дэх цагдаагийн газраас баривчлаад буй. Хохирогчийн хувьд Өмнөд Солонгосын иргэншилтэй монгол эмэгтэй байсан аж. Харин хэрэгтэн аллага үйлдсэнийхээ дараа өөрөө цагдаа руу утасдаж хэргээ хүлээжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button