Нийгмийн

Увс аймагт шинэ соёлын төв баригдаж байна

Түргэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай шинэ соёлын төв баригдаж байна.

Улсын төсвийн нэг тэрбум 730 сая төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ барилга ирэх жил ашиглалтад орох гэнэ. Хуучин Соёлын төвөө буулгаж суурин дээр нь шинийгээ барих юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хөөцөлдөж шийдвэрлүүлж өгсөнд Түргэн сумынхан баяртай байгаа ажээ.

Барилгын ажлыг “Арвижих-Увс” ХХК гүйцэтгэж байна. Тус компани энэ жил улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Түргэн сумын сургуульд хоёр давхар хичээлийн байрыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаад буй.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button