НИЙГЭМ

Монголоос Чех явах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

Чехийн Засгийн газар улсад нь суугаа монгол иргэдийг тусгай үүргийн онгоц хөөргөн, эх оронд нь авчрахаар болсон тухай мэдээлэл түгсэн билээ. Тэд нислэгийн товыг наймдугаар сарын 10-нд тогтсон бөгөөд нислэгийг үйлдэх авиа компани нь тодорхой болоогүй байсан юм.

Тэгвэл энэ нислэгийг “МИАТ” ТӨХК үйлдэхээр болсон. Иймд Монголоос Чех рүү явах хүсэлтэй, Чехийн урт хугацааны визтэй иргэдийг өнөөдөр 17.00 цаг бүртгэх юм байна. Холбоотой мэдээллийг Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны 11-311053 утсаар авах боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button