НИЙГЭМ

Энэтхэг, Вьетнам улсуудаас 168 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан.

Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага насны хүүхэдтэй гэр бүл 14, жирэмсэн 1, эрүүл мэндийн шалтгаантай 3, бусад шалгаантай 35 иргэн хүрэлцэн ирсэн байна.

Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байранд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button