НИЙГЭМ

"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тодруулбал, ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбай зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов.

Ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих төслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” 2019-2024 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн тухайд уг төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа УИХ-аас батлагдсан Засгийн газрын төсөл юм. Төслийг Улаанбаатар хотын төвөөс 25 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button