Тархи судлалын цахим эрдэм шинжилгээний хуралд урьж байна
АШУҮИС-н Тархи судлалын хүрээлэн 2020.08.14-15-ны өдрүүдэд Олон улсын Тархи судлалын байгууллага “IBRO”-с жил бүр зохион байгуулдаг "Multidisciplinary Brain Science” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулах гэж байна. Уг хурал нь харьцангуй шинэ шинжлэх ухаан болох нейросайнсийн салбарт Монгол Улс олон улсын түвшинд хүрч ажиллаж байгааг илтгэх нэгэн үзүүлэлт болох бөгөөд цаашид ч улам үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү эрдэм шинжилгээний цахим хурлаар тархи судлал болон тархи судлалтай нягт уялдаа холбоотой бусад шинжлэх ухааны мэргэшсэн эрдэмтэн, судлаач, эмч нар дэлхийн 12 орноос оролцож өөрсдийн туршлагаас хуваалцах болно. Тухайлбал мэдрэлийн дурангийн мэс засал, мэдрэлийн эсийн сөнөрөлт өвчнүүд, сэтгэл зүйн өөрчлөлт бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар гэх мэтчилэн өргөн хүрээнд яриа хийх болно. Хэрэв та тархи судлалыг шимтэн сонирхдог, уг чиглэлээр дагнан мэргэшсэн бол энэхүү хуралд оролцохыг урьж байна. Бид фейсбүүк хуудсаараа /www.facebook.com/BSI.of.Mongolia/тогтмол мэдээллээ хүргэж байх болно.
Доорх линкээр бүртгүүлнэ үү.
АШУҮИС-ын Тархи судлалын хүрээлэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.