НИЙГЭМ

“Манай аймагт сүүлийн 30 шахам жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтууд босож буй”

Сүүлийн үед сошиал сүлжээнд олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд буй Андлалын өргөө, Нутгийн удирдлагын ордон зэрэг бүтээн байгуулалтын асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

2019 оны хавар МУ-ын Ерөнхий сайдын ивээл доор Байгаль орчин, аялал жуулчлалын “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгуулж 800 гаруй төлөөлөл оролцсон томоохон чуулган болсон. 

Тус чуулганаар Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарлаж, гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

Түүнчлэн Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэж байв.

Харин 2019 оны намар Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо”  цогцолборын ажил эхэлсэн билээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр сүүлийн 30 шахам жил тусгагдаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хоёр жилд Хэнтий аймагт өрнөж байгаа бөгөөд тэр дундаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болж буй томоохон цогцолборуудыг Монгол улсад урдаа барьдаг инженер, архитекторуудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа билээ.

Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг цогцолборуудыг барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бол автомашины зогсоол, талбай, үйлчилгээний зориулалтаар баригдах бусад бүтээн байгуулалтын ажлыг хандиваар босгох юм байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Сүүлийн 30 жил хийгдсэн хөрөнгө оруул####т нь дутуу барьсан цагаан суварга юм уу, хээ хэ?

  2. Buteen bguulaltiin hemjeend ajil hj bgaa bol hashaa horoo ayulgui buses baiguulaad Hun nevtruuleguud barij bosgood haruulah yostoi bishuu. 100huvi guitsetgeed Belen bolgosonii daraa humuust haruulbal Yu gej ingej hel amnii Bai bolj baihuude

  3. Яахаараа Чингэс яахаараа хэнтий болчоод бна. Шилэн данстай болгоод ард түмэнд ил тод байв#### хаа хаанаа хэрэгтэй л баймаар юм. Аль эсвэл бүх мөнгөн ингээд дуусчихсан юмуу. Шилэн данстай ард түмэнд ил тод үйл ажиллагаагаа явуулсан нь дээр

  4. 19 сая доллар авсан гэснээ тохижилт, зам харгуйг иргэдийн хандиваар хийнэ гэж чааж байдаг шүү!

  5. Эшш. Оюук нь дарамтлаад яриулаад эхэлсэн үү. гхгх. Буян муутай шаарнууд юм даа. Ийм олон тэрбумаар ийм мангасын шовоохой барих гэж.. Хэнтийчүүүд угаасаа Оюук, Хүүктэйгээ таарсан г####зуу, хуурмаг, дөвчин хүмүүс юм гээч..! ккк

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button