ДЭЛХИЙ

Томоохон дэлбэрэлт болсон Ливан улсын засгийн газар огцорлоо

Өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт Ливан улсын нийслэл Бейрут хотод 2750 тонн аммоны нитрат дэлбэрч, томоохон осол болсон. Тэгвэл энэ долоо хоногийн мягмар гарагт тус улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа зарлалаа.

Тийм их хэмжээний аммоны нитрат ямар ч хараа хяналтгүй, олон жилийн турш, эрсдэлтэй нөхцөлд хадгалагдаж байсныг дээрх үйл явдал ил болгосон. Дэлбэрэлтээр 163 хүн амь үрэгдсэнийг зөвхөн одоогийн байдлаар тогтоогоод байгаа бөгөөд 6 мянга гаруй хүн шархдаад буй.

Ливаны иргэд дэлбэрэлт болохоос ч өмнө засгийн газраа огцрохыг шаардаж, жагсаал тэмцэл хийсээр байсан юм. Харин осол гал дээр тос нэмж, жагсагчдын тоо эрс нэмэгдээд байлаа.

Харин өнөөдөр /2020.08.11/ Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб засгийн газраа огцорч буйг ийн мэдэгджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button