Нийгмийн

ФОТО: “Blue sky” зочид буудлын зүүн талын талбайн тохижилт дуусжээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай “Blue Sky” зочид буудлын зүүн тал буюу Гадаад хэргийн яамны баруун талын талбайн цэцэрлэгт хүрээлэнг энэ сарын 10-нд нээгджээ. Тус барилгын тохижилтын ажил өнгөрсөн долдугаар сарын 1-нд эхэлж ийнхүү дууссан. Тохижилтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар хийсэн байна. 1135м2 талбайд 90 метр дугуйн зам, явган хүний зам, замын хажуудах гэрэлтүүлэг, модны гэрэлтүүлэг, чулуун доорх нүдэн гэрэлтүүлэг, сандал, цэцэрлэгжүүлэлт хийжээ. Цэцэрлэгжүүлэлтэд таван гацуур, 278 ширхэг буюу 48 бут шар хуайс, 100 ширхэг буюу 48 бут голт бор тариад байгаа юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button