ДЭЛХИЙ

Жуулчдыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял оноожээ

Марокко улсын нийслэл Рабат хотын шүүх Скандинавын орнуудын жуулчдын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн “Лалын улс” бүлэглэлийн дэмжигчдэд цаазын ял оноожээ.

Абдессамад Эжуд, Юнес Уазияд, Рашид Афатти нарын холбогдсон хэргийг шүүх хурал болохын өмнө тэдэнд цаазын ял ногдуулахыг уриалсан өргөх бичгүүд цахим сүлжээгээр тархсан аж. Гэмт этгээдүүд аллага үйлдэж буй үеийн бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулж, өөрсдийгөө “Лалын улс” бүлэглэлийн дэмжигчид хэмээсэн байна. Харин “Лалын улс” бүлэглэлийн зүгээс уг халдлагатай холбоогүй гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн 12 дугаар сард Данийн иргэн, 24 настай Луиза Вестерагер Йесперсен болон Норвегийн иргэн, 28 настай Марен Уеланд нарын цогцос гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газрын ойролцоогоос олджээ. Марокко улсад 1993 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй юм.

А.МИШЭЭЛ 

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close