Нийгмийн
Сэтгүүлч Э.Дагиймаа “Эхийн алдар” одонгоор шагнуулжээ

Өнөөдөр (2020.08.15) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ үеэр Tv5 телевизийн ерөнхий редактор, сэтгүүлч Э.Дагиймаа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнуулжээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байгаа аж.