НИЙГЭМ

“Мишээл Экспо” төвийн ойролцоо Туул голд тоглож байсан хүүхэд урсаж, сураггүй болжээ

Хан-Уул дүүргийн 20-р хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51-р байрны 243 тоотод оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг наймдугаар сарын 15-ны өдрийн 15.25 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.17-ны өдрийн 08.00 цагаас Хан-Уул дүүргийн 20-р хороо, “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button