НИЙГЭМ

"Замын-Үүд” боомтоор БНХАУ-аас иргэдээ татсаар байна

УОК-ын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Түүнчлэн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан аваад байгаа билээ.

Тэгвэл өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.

Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Заагч
Заагч
2020-08-18 19:16

Бөөн хужаа нөхдүүд оруулахаа болио нил хужаа вирус ирснээ гарна гэнэ муу хужаа илжиг вирусуудыг эрлийзүүдийг бүү оруул ацнуудаа.

Холбоотой мэдээ

Back to top button