Нийгмийн

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөл цахимаар хуралдлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр явууллаа. Дэлхий дахинд тархаад буй Covid-19 короновирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан цахим хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компанийн удирдлагууд оролцов. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү коронавирусийн халдвараас сэргийлэх талаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажиллахыг нэн түрүүнд анхааруулав. Түүнчлэн Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрс тээврийн бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан зохион байгуулалтын зарим ажлыг онцгойлон анхаарах шаардлагатайг онцолсон юм. Тодруулбал, урт, богино тээврийн зохион байгуулалт болон богино тээвэрт явах автомашинуудыг сонгох ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран шуурхай зохион байгуулах үүрэг өглөө. Мөн эрсдэлтэй орчинд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал тавьж ажиллахыг сануулсан юм.

Хурлын үеэр охин болон хараат компаниудын удирдлагууд коронавирустэй холбоотойгоор үйл ажиллагаандаа зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, Засгийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээс нь ажиллуулах нөхцөл боломжоор хангаж буйгаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа аж. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийн уулзалтыг хойшлуулах, цахимаар хуралдах зэргээр зохицуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button