НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Авилга авлаа гэгдсээр буй ч баттай шалгагдсан тохиолдол нэг ч алга

Өнөөдөр /2020.08.18/ УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах зүйлийг ярилаа:

“Энэ сард нэмэлтээр Хонг Конг улс руу транзит нислэг үйлдэхээр боллоо. Одоо тус нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нислэгээр дамжуулж хэд, хэдэн оронд гацсан иргэдээ нэг дор татна. Тухайлбал Малайз, Тайвань, Тайланд зэрэг орнууд. Цаашид ер энэ чиглэлийн нислэгийг үйлдэж байх боломжит хэлэлцээрийг Хонг Конгийн талтай хийсэн.

Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгтэй холбоотой авилгал өгсөн, авсан гэх асуудал яригдаж байна. Яг үнэндээ саяхнаас ч бус, тав, зургадугаар сард л яригдаж байсан асуудал. Яг шалгагдсан, батлагдсан нэг ч үгүй. Бид харин ч уриалж байгаа. Энэ завшааныг ашиглан дахиад ч уриалъя. Хэрэв үнэхээр ийм асуудал танд болон таны эргэн тойронд тохиолдсон бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэж шалгуулаач, хариуцлага тооцох боломжийг нь олгооч” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-08-18 16:35

Zov. Hudal unen ni medegdehgui yum yariad. Ajlaa hiij baigaa humuust daramttai baigaa shuu dee. Amrah zavgui ajillaj baigaa humuus shuu. Mongol utaatai, huiten ene ter geed uuj idsen baychuudiin avgai, huuhed odoo l Mongoloo geh bolson.

Зочин
Зочин
2020-08-19 12:05

манай гадаад яамны консулын газар ажлаа маш сайн хийж байгаа, энэ худ�##� үнэ яриад хүн гүтгээд байгаа хүмүүс баримттай юм ярина шүү, Мөнхтүшиг дарга бол мундаг ажлаа мэддэг хүн байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button