НИЙГЭМ

“Гараад ир, найз минь”-д урив

“Тоонот” студи 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн. Харин энэ удаа дээр дурдсан хоёр цомогт багтсан дуунуудаа сонсогчдод дахин хүргэхээр “Гараад ир, найз минь” тоглолтыг энэ сарын 21-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д хийх гэж байна. Тоглолтод “Тоонот” студийн уран бүтээлчдээс гадна регги дуучин Ratabuzz, реппер Thunder, KA, Lil ThugE, дижей Gezeg нар оролцох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button