НИЙГЭМ

Багадсан дүрэмт хувцсаа бусдад хандивлах аян эхэлжээ

Сайн дурынхны хөгжлийн төв хуучирсан, багадсан дүрэмт хувцас хандивлах аяныг эхлүүлжээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн энэ үед амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд туслах зорилгоор тус аяныг зохион байгуулж буй юм байна.

Тус хандиваар цугларсан сурагчийн дүрэмт хувцсыг хэрэгцээтэй байгаа хотын захын хорооллын зорилтот бүлгийн хүүхдүүдэд хороо, дүүргийн нийгмийн ажилтнаас мэдээлэл авч, хүргэж өгөх аж.  

Аян наймдугаар сарын 17-24-нийг хүртэл үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button