НИЙГЭМ

Өндөр настнууд Орхон голд ороод сураггүй болжээ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум.

Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн дөрөвдүгээр байрны 58 тоотод оршин суугч иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн гуравдугаар байрны 105 тоотод оршин суугч иргэн С /64 настай, эрэгтэй/ нар наймдугаар сарын 18-ны өдрийн 16.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16.22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл зургаан км-т нийт гурван удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21.00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 18-ны өдрийн 07.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Өндөр настнууд одоо бараг бүгд л живж үхэх байх энэ хамгийн зөв гарц ядуу хүүхдүүддээ гай болохгүй гэж оршуулгын зард#### эмнэлгийн зард#### дийлдэхээ байсан ш дээ

  2. ene bol uls turiin emgenel tetgever ni hyrehgyi emee avch chadahgyi har tsaitai hyyhdyyd ni ajilgyi zeel avahuuldag tul ingej yhej bna.hairan shn jargah nasan deeree.1uvgun uuriiguu buudaa biz dee.ulsaas hangalttai tetgever uguusei.

  3. Одоо улс төрч өндөр настнууд болох Баганбанди, Очирбат, С.Баяр, Бадамжунай, Бат-Үүл нар гол руу орох ээлж ирсэн.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button