НИЙГЭМ

Хадланд яваад сураггүй болсон хүний мотоцикл олджээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ наймдугаар сарын 18-ны өдрийн 23.00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 19-ний өдрийн 14.20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хадлан хадаж байсан талбайгаас зүүн хойд зүгт 10 км-т “Ховд” голоос мотоциклийг нь олсон. “Ховд” голын усаар таван км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд долоон удаа шумбаж, голын эрэг дагуу “Алаг толгой” гэдэг газраас “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл зургаан км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 20-ны өдрийн 06.30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button