УЛС ТӨР

“Метро барина гэвэл худлаа болчхоод байгаа тул гэр хороолол руу дүүжин тээвэр барина”

Өнөөдөр /2020.08.20/ УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж буй.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах зүйлийг ярьсан нь олон нийтийн анхаарлыг дахин татлаа.

“Ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх олон асуудал тусгагдсан. Тэдгээрийн нэг нь олон төрөлт тээвэр. Шууд дөрвөн жилийн дотор метро барина гэвэл худлаа болчхоод байгаа тул гэр хороолол руу дүүжин тээвэр барина. Мөн үүний дээр Улаанбаатар хотын баруун, зүүх захыг соронзон тээврээс холбох, бага цэгт эргэх автобусны тоог олшруулах зэрэг бодитой шийдлүүдийг хийнэ. Бодитой ярих ёстой”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. ЯАГААД ХЭТИЙН ТӨЛӨВ ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БЭ ЗӨВХӨН СОНГОГДСОН 4 ЖИЛИЙН ЦИКЛТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭЭР ЯАЖ ХӨГЖИХ ЮМ

  2. монголд хөгжлийн олон төлөвлөгөө баЙГАА. хэрэгждэггүЙ Л БОЛОХООС. тӨЛӨВЛӨГӨӨ, САНАА БОЛ БАЙНА

  3. Ger horoololor yabad vzee vneheer orobdmoor svv yadu bna oron chuuchand orohig hvsej bna getel bank dendvv ondor shalguurtai daramttai bna svv 30 % baigaad ch zeeld orj chadahgvi bna

  4. Метро барих нь ямар ч ашиггүй цөөн жижиг хүнтэй жижиг хот зардлаа нөхөж дийлэхгүй 3-4 саян хүнтэй хот хот арай гэж зардлаа нөхдөг гэжиугаа

  5. Өнөө маргаашаа бодож ирээдүйг бүү хорол… УБ хотод метро хэрэгтэй…яг одоо метрогоо бариад эхэл…дараа, дараачийн засгийн үед дуусна биз…тэр цагт бид метротой болсон байна. Харин та нар байхгүй болсон байна.

  6. Гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэж хөрсний бохирдлоос с####ах хэрэгтэй байна даа. Хэсэгчилсэн дулааны станц барьж дэд бүтцийг шийдэхээр бна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button