НИЙГЭМ

Усанд осолдсон өндөр настнуудыг эрэн хайсаар байна

ОБЕГ-ын мэдээ:

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 58 тоотод оршин суугч иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны 105 тоотод оршин суугч иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.20-ны өдөр  дөрвөн бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг “Өндөр эрэг” гэдэг газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 22 кмт явганаар болон автомашинтай, 62 км-т завьтай урсаж, 2, 3 дугаар бүлгүүд нь осолдсон газраас баруун зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир”, Оросын Холбооны Улсын хил хүртэл нийт 2 завиар 270 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:11 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button