ДЭЛХИЙ

Ухаангүй байгаа Путины “дайсан” А.Навальныг Германы эмнэлэг рүү шилжүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний засгийн газрын шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальны бие хоёр өдрийн өмнө огцом муудаж, сууж явсан онгоц нь ослын буулт хийхэд хүрсэн юм. Хамгийн гол нь түүний хэвлэлийн төлөөлөгч Навальныг тэр өдөр аяга цайнаас өөр юу ч идэж, уугаагүй хэмээгээд хэн нэгэн хордуулсан байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Иймд Путины “дайсан” гэддэг Алексей Навальныг тойрсон асуудал дэлхийд ид хэлэлцэгдэж байна. Түүний биеийн байдалд Германы төрийн бус байгууллага санаа зовж буйгаа илэрхийлэн эмнэлгийн тусламж бүхий онгоц илгээсэн. Тэр бүү хэл Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүнд улс төрийн орогнол олгож болно хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл өнөөдөр Алексей Навальныг Герман улсад эмчлүүлэхээр онгоц хөөргөсөн байна. Тэр “Charite” нэрт эмнэлэгт хэвтэх бөгөөд онгоцонд ухаан ороогүй хэвээр ниссэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button