ДЭЛХИЙНИЙГЭМ

Цар тахал хэзээ дуусах талаар ДЭМБ юу гэв

Өчигдөр /2020.08.21/ ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн бага хурал боллоо.

Энэ үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Гэбрэсиус дэлхий дахинд үүсээд буй энэ нөхцөл байдал хэзээ дуусаж болох талаар өөрийн дүгнэлтээ хэлжээ. Түүнийхээр цар тахал хоёр жилийн хугацаанд үргэлжлэх магадлалтай аж.

Тедрос хэлэхдээ, “Коронавирусийн тахал хоёр жил орчим үргэлжлээд намжиж болно. 1918 оны Испанийн ханиадаар жишээ авахад хоёр жил болоод дарагдаж байсан. Гэхдээ энэ бол анагаах ухааны хөгжил сул цаг үе. Иймд бид илүү нэгдмэл ойлголттой байж чадвал үүнээс ч богино хугацаанд даван туулж чадна” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button