ДЭЛХИЙ

Беларусын эрх баригчид 50 гаруй мэдээллийн сайтыг хүчээр хаалаа

Беларусын эрх баригчид 50 гаруй хэвлэл, мэдээллийн сайтын үйл ажиллагааг албадан зогсоожээ. 26 жилийн турш засгийн эрхийг барьсан Александр Лукашенког эсэргүүцсэн иргэдийн жагсаал энэ хүртлээ хурцдаж, хоёр долоо хоногийн хугацааг элээгээд байна.  

Жагсаал, цуглааны үеэр юу болж байгааг иргэдийн дуу хоолой болон мэдээлж байсан хэвлэлийн байгууллагуудыг ийн хүчээр хааж буй нь олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Дээр дурдсан 50 гаруй мэдээллийн сайтаас гадна хоёр өдөр тутмын сонин, хэд хэдэн телевиз, радионы үйл ажиллагаа ч мөн зогсоод байгаа юм байна.

Үүний өмнө Лукашенкогийн засгийн газар иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн нь мөн дуулиан тарьж байв. Уг шийдвэр гарснаар жагсагчдын эсрэг жинхэнэ буугаар буудах нь хууль ёсны дагуух асуудал болж хувирсан юм.

Өнгөрөгч долоо хоногт Беларусын нийслэл Минск хотод 200 мянга гаруй хүн цуглаж, жагсжээ. Иргэд ажил хаялт зарлаж, зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа зогсоох хэлбэрээр тэд маш хүчтэй тэмцэл өргүүлж байна.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: abc

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button