ДЭЛХИЙ

Японд хүчтэй аадар бороо орно

Данас хэмээх халуун орны шуурганы улмаас Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа талаар тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ.

Өнөөдөр /2019.07.19/ өглөөний байдлаар Данас шуурга Хятадын тэнгисээс Японыг чиглэн 20 км/цагийн хурдтайгаар урагшилжээ. Цаг уурын газрын мэдээлснээр, бямба гарагт Окинава болон Кюшү арлын хойд хэсэгт салхины хурд 72 км/цагт хүрч, 7 метр өндөр давлагаа үүсэж болзошгүй гэнэ.

Нагасаки мужийн Цүшима хотод нэг цагийн хугацаанд 52 миллиметр хур тунадас унажээ. Цаг уурын мэргэжилтнүүд хөрсний гулгалт үүсэж, голууд үерлэж, нам дор газруудад үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button