ДЭЛХИЙ

Америк цагдаа өнгөт арьстныг гурван хүүхдийнх нь нүдэн дээр бууджээ

АНУ-ын Висконсин мужид нэгэн цагдаа өнгөт арьстан эрийг гурван хүүхдийнх нь өмнө бууджээ. Хохирогч автомашин руугаа орохоор хаалга нээх үед нь цагдаа ар нуруу руу нь буудсан ба машинд хүүхдүүд сууж байжээ.

Буудуулсан эр одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй бөгөөд нэрийг нь Жейкоб Блэйк гэдэг аж. Үйл явдлын бичлэг цахим орчинд байршсанаас хойш арьс өнгөний үзлийн асуудал дахин сэргэж, олон нийт хүчтэй бухимдаж эхэлжээ.

Цагдаа чухам яагаад гал нээх болсон шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд албаны хүмүүс шалгаж байгаа юм байна. Үүний өмнө өнгөт арьст эр Жорж Флойдыг баривчлах үйл ажиллагаа явуулах үеэрээ амь насыг нь хохироосон хэрэг Америкийн нийгмийг доргиосон билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button