ДЭЛХИЙ

Террорист халдлагын улмаас 11 хүн амиа алджээ

Афганистан улсын Кандагар хотын цагдаагийн газрын төв байр руу “Талибан” бүлэглэлийн босогчид халдлага үйлдсэний улмаас наад зах нь 11 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ.

Кандагар хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Бахир Ахмадигийн мэдээлснээр, амиа алдсан 11 хүний дунд 9 энгийн иргэн,  хоёр цагдаагийн ажилтан байсан бол шархадсан хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ.

“Талибан” хэмээх террорист бүлэглэлийн босогчид Кандагар хотын цагдаагийн газрын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийг онилсон байсан гэж тус хотын цагдаагийн газрын дарга Тадин Хан мэдэгдлээ.

Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Насрат Рахимигийн мэдээлснээр, найман босогч халдлага үйлдсэн бөгөөд хоёр нь өөрийгөө дэлбэлсэн ажээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button