Нийгмийн

Л.Амбасэлмаа: Хоёр хүний анхан болон давтан шинжилгээнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

Өнөөдөр /2020.08.26/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албан дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр шинэ тохиолдол илэрлээ. Үлдсэн 488 шинжилгээнд коронавирус илрээгүй. Уг шинжилгээнд:

  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 248 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээ
  • Гаднын орнууд руу явах хүсэлт гаргасан 12 хүний шинжилгээ
  • Тандалтын журмаар цуглуулсан таван хүний шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад буй гурван хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ-Дели чиглэлийн онгоцоор ирсэн 187 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байруудад буй 46 хүний давтан шинжилгээ тус тус багтсан байна.

Ийн манай улсад батлагдсан халдварын тохиолдол 300 боллоо. Үүний 289 нь эдгэрч, эмнэлгээс гарлаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button