Нийгмийн

Дөрөв дэх давтан шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛЭРЧ, тохиолдлыг ӨНӨӨДӨР тусгаарлажээ

Өнөөдөр /2020.08.26/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа манай улсад коронавирусийн хоёр тохиолдол нэмэгдсэн гэдгийг хэлсэн юм. Тэдний нэг нь анхан, нэг нь давтан шинжилгээгээр илэрсэн аж.

Харин сэтгүүлч уг мэдээллийг тодруулахад тэрбээр:

“Нэг нь АНУ-аас ирсэн хүний анхан шинжилгээ юм. Харин нөгөө нь дөрөв дэх давтан шинжилгээ буюу 19, 20 дахь хоног дээрээ коронавирус туссан нь батлагдсан. Түүнийг өнөөдөр тусгаарлаж байна” гэж ярилаа.

Мэдээллийг илүү дэлгэрүүлэхээр Л.Амбасэлмаа даргаас авсан тодруулгыг ЭНД дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
toogi
toogi
2020-08-26 12:03

yu be tghler orod irtsn gsn vgvv

Холбоотой мэдээ

Back to top button