НИЙГЭМ

Онгоцонд төрсөн ихэр охидын эх баригчдыг нэг удаа үнэгүй нисэх эрхээр шагналаа

МИАТ компанийн “Боинг 767-300 агаарын хөлөгт 2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охин мэндэлсэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувиллын эмч Д.Мөнхсаруул, Улсын II эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, “Номун” эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ компанийн зүгээс талархал илэрхийлж, тэнгэрт мэндэлсэн ихэр охидыг эх барьсан эмч нарт компанийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулж, талархал илэрхийлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button