Нийгмийн

ХӨСҮТ: 471 хүний сорьцод шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр /2020.08.28/ эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ, мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“2020.08.27 ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 471 хүнд шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

  • 2020.08.27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259,
  • Алтанбулагийн боомтоор ирсэн 19 ачаа тээврийн жолооч
  • Гаднын улс орон руу явах 13 хүний шинжилгээ
  • Тусгаарлан ажиглаж байранд ажиллаж байгаа 19 эмч ажилчдын шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 5 хүний шинжилгээ /Улсын гурав болон нэгдүгээр төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг/
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ /2020.08.10-13-нд орж ирсэн/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ

Тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт зөөвөрлөгдөж ирж батлагдсан 301 тохиолдол, эдгэрсэн 291 буюу нийт өвчлөгсдийн 96.6 хувийг эмчилсэн. Эдгэрсэн иргэдээс сувиллын ажиглалтад 33 хүн байна. Гэрийн ажиглалтад 35 хүн байна. Тандалт судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байгаа. Халдвартын клиникт 10 хүн эмчлэгдэж байгаа. 10 хүний 9 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. Нийт 32 хүн ажиглалт, тандалт шинжилгээнд байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button