НИЙГЭМ

Улсын дугааргүй мотоцикл унаж явсан 12 настай хүү осолдож, амиа алджээ

Өнгөрч буй энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын алба нийт 976 ослын шинжтэй дуудлага бүртгэжээ.

Үүнээс хөдөө орон нутагт гарсан ослуудаас дурдвал:

  • Хөвсгөл аймгийн Их уул сумын нутагт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй
  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй амиа алдсан бол Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button