ДЭЛХИЙ

ШУУРХАЙ: Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцрохоор боллоо

Өнөөдөр /2020.08.28/ Японы NHK суваг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэг эрүүл мэндийн сайдын албан тушаалаасаа огцрох гэж буй тухай мэдээллээ. Тэрбээр удахгүй өөрийн биеэр мэдээлэл хийх гэнэ.

Харин ажлыг нь Сангийн сайд Таро Асо түр орлон гүйцэтгэх юм байна. Уг нь Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм.

Тэрбээр 2006 онд Япон улсын ерөнхий сайдаар томилогдож, нэг жилийн дараа ходоод гэдэсний өвчний улмаас мөн өөрийн хүсэлтээр огцорч байжээ. Харин 2012 онд дахин тус албан тушаалд томилогдохдоо эрүүл мэндийн асуудлаа шийдсэн хэмээж байв.

Харин саяхан нэг долоо хоногийн дайтай хоёр удаа эмнэлэгт үзүүлсэн нь ил болж, олны анхаарлыг татсан юм. Хамгийн сүүлд энэ долоо хоногийн даваа гарагт эмнэлэгт үзүүлэхдээ найман цагийн турш саатсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button