НИЙГЭМ

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ

Өнөөдөр /2020.08.28/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Үүгээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарын дөрвөн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг дэмжжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Ч.Содномцэрэнг тэтгэвэртээ гарч буй. Үүнд ямар нэг гаднын шахалт ороогүй. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа. Тэр УИХ-ын сонгуулийн өмнө ажлаас гарах хүсэлтээ өгсөн боловч албан тушаалын халаа, сэлгээ хийхийг зөвшөөрөөгүй” гэдэг зүйлийг ярилаа.

Ингээд СЕХ-ны даргын шинэ томилгоог үдээс хойшийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button