ДЭЛХИЙ

Шведэд баривчлагдсан рэпперийг Дональд Трамп хувиараа батлан даах санал тавьжээ

АНУ-ын иргэн, рэппер A$AP Rocky зодооны хэргээр энэ сарын эхээс эхлэн Шведэд саатуулагдаад байгаа юм.

Платинум цомог гаргаж, Грэммийн шагналд нэр дэвшиж байсан уран бүтээлч хөгжмийн наадамд оролцохоор Шведэд очоод байхдаа бусадтай зодолдсон хэрэгт холбогдоод байна.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт түүний бусдыг цохин унагаж байгааг харуулсан баримт үлдсэн юм. Саяхан A$AP Rocky-ийг суллуулахаар АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа, урлагийн одод болох Шон Комбс буюу “Diddy”, Жастин Бибер, Никки Минаж, Кэни Уэст, Ким Кардашян зэрэг алдартнууд уриалга гаргаж байв.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг хэрэгт оролцож, Бямба гарагт Шведийн ерөнхий сайдтай утсаар ярьснаа мэдээлжээ.

Тэрээр хувиараа батлан даах санал тавьж, рэпперийг нутагт нь буцаахыг хүссэн байна. “Манай хүмүүс энэ асуудлаар 48 цагийн дотор дахин ярилцахаар тохирлоо” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн юм.

Харин Шведийн ерөнхий сайд Стефан Лофвен утсаар ярьсныхаа дараа мэдэгдэхдээ “шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй” гэжээ.

“Ерөнхийлөгч Трамп уг хэрэгт хувийн сонирхолтой байгааг би ойлгож байна. Би түүнд Шведийн эрх зүйн систем хараат бус байдаг тухай тайлбарлалаа. Шведэд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг. Гадаадын зочдод ч энэ хамаатай” гэж тэр мэдэгдсэн байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-08 05:24

Can You Take Klonopin With Phenergan Does Amoxicillin Have Penicillin In It Viagra Super Active Plus xenical Overnight Canadian Pharmacy Diflcan Cheap

Холбоотой мэдээ

Back to top button