ДЭЛХИЙ
Грекийн нийслэл Афин хотод хүчтэй газар хөдлөлт болжээ
Грекийн нийслэл Афин хотод баасан гарагт рихтерийн шаталбар 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төвийн мэдэгджээ.
Тус төвийн мэдэгдэлд дурдсанаар, Грекийн нийслэл хотод болсон газар хөдлөлт хүчтэй байсан хэдий ч удаан үргэлжлээгүй байна. Хотын эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн гудамжинд гарсан хэдийн ч гэмтэж, бэртсэн, эвдэрч сүйдсэн яаралтай тусламжийн дуудлага гараагүй байна.
1999 онд Афин хотод болсон газар хөдлөлтийн улмаас наад зах нь 143 хүн амиа алдаж, 100 гаруй барилга байшин сүйдэж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.