ДЭЛХИЙ

АНУ-д хэт халсны улмаас зургаан хүн нас баржээ

АНУ-ын зарим бүс нутагт урьд өмнө байгаагүй халуун болсны улмаас наад зах нь зургаан хүн нас барсан тухай телевизийн CBS суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Америкийн зүүн нутагт оршдог Мэриленд муж улсад хэт халууны улмаас дөрвөн хүн, харин баруун өмнөд нутгийн Аризона болон өмнөд нутгийн Арканзас муж улсад тус бүр нэг хүн нас барсан байна.

Цаг уурчдын мэдээлснээр, хэт халуун агаар АНУ-ын Дундад Өрнөд болон Зүүн хэсгийг дор хаяж даваа гараг хүртэл нөмрөх төлөвтэй байгаа аж. Эдгээр бүс нутагт амралтын өдрүүдэд агаарын температур 32 градусаас давж, 37-45 градуст хүрч магадгүй байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button