ДЭЛХИЙ

Сибирийн хойгт дахин үл мэдэгдэх томоохон нүх үүсжээ

ОХУ-ын нутаг дахь Сибирийн хойгт үл мэдэгдэх нүхэн тогтоц үүссэн талаар “The Siberian Times” сайт наймдугаар сарын 29-нд мэдээлжээ.

Үүнтэй ижил төрлийн газар зүйн үзэгдэл Сибирьд 2014 онд бүртгэгдэж байсан. Харин энэ удаад “Vesti Yamal” телевизийн нисдэг тэрэгтэй сурвалжлах баг нутгийн дээгүүр нисэж яваад уг нүхийг олж харсан байна.

Улмаар судалгааны экспедиц томилогдон ажиллахад нүх доош 50 гаруй метрийн гүнтэй байгааг тогтоожээ. Эрдэмтэд газрын цэвдэг хайлж, метан хий огцом ялгарснаас ийм нүх үүсдэг гэх таамаглалыг дэвшүүлдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимжиж буйтай холбоотой Сибирийн хойг тэргүүтэй цэвдэгт бүс нутгуудад адил төстэй явдал тохиолдох нь ихэссэн. Цэвдэгт давхаргын дор тэсрэмтгий байгалийн хийн холимог агуулагддаг бөгөөд зарим үед хүчтэй тэсрэн агаар мандалд ялгарч, улмаар ийм тогоон хэлбэртэй нүхэн тогтоц үүсдэг аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button