ДЭЛХИЙ

Найдлага төрүүлж байсан “AstraZeneca” вакцины туршилтаа зогсоов

Их Британийн Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар шатны туршилт зогсжээ.

Учир нь туршилтад оролцож буй нэг хүний бие огцом муудсан байна. Холбогдох журамд заагдсаны дагуу тодорхой шалтгаангүйгээр хүний биед өөрчлөлт илэрвэл туршилтыг зогсоох тухай заасан байдаг аж.

Дэлхий даяар шинэ вакцин гаргаж авахад чиглэсэн 180 орчим төсөл хэрэгжиж буй. Үүнээс ОХУ, БНХАУ нар дотооддоо өөрсдийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж эхэлсэн бол ДЭМБ-аас баталгаажсан нэг ч вакцин хараахан гараагүй байгаа юм.

“AstraZeneca”-ийн төсөлд олон хүн найдлага тавьж байсан. АНУ-ын тухайд урьдчилсан захиалгаа хүртэл хийгээд буй.

Туршилтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг Их Британийн Засгийн газар шийдвэрлэх аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button