НИЙГЭМ

Саарал жагсаалтаас гарахад хоёр шат ахив

ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх олон улсын байгууллагаас манай улсыг саарал жагсаалтад оруулсан. Ингэхдээ ФАТФ-аас тавьдаг зөвлөмжүүдээс дөрвийг нь биелүүлээгүй гэх ангилалд оруулсан юм.

Тэгвэл энэ хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо хоёр зөвлөмжийг хариуцан ажиллаж, “бүрэн биелүүлсэн” гэх үнэлгээг авчээ.

Тодруулбал,

  • Зөвлөмж 14-ийн үнэлгээг ахиулах зорилгоор зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгыг илрүүлэх, шийтгэлийн хэмжээг зөрчилтэй уялдуулан тогтоох, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Хорооноос Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг холбогдох байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажилласан.
  • Зөвлөмж 28-ын үнэлгээг ахиулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлаар батлуулжээ.

Эдгээр ажлыг хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 4-ний өдөр АНДМУТБ-ээс Монгол Улсын Гуравдугаар явцын тайланг баталж, Зөвлөмж 14-ийг хоёр шатаар ахиулж “бүрэн биелүүлсэн”, Зөвлөмж 28-ийг нэг шатаар ахиулж “ихэнхийг биелүүлсэн” гэж дүгнэсэн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button