НИЙГЭМ

Түрээсийн орон сууцны бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

Нийслэлийн Орон сууцны корпораци Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Бүртгэл 17:00 цагаас эхлэх бөгөөд бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх ажээ. 

Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулна. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байна. 
Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно гэв. 
Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нандинцэцэг
Нандинцэцэг
2019-08-15 18:38

Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд нэг төрөлд 3хан айлд тэнцүүлсэн.
Энэ бол доромжлол.
Хөгжлийн Бэрхшээлтэй төрсөн гээд хүн биш болж байгаа юм байна.
Энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж энэ үү?
Гэтэл Хувийн компанитай, Төрийн байгууллагынхан Өндөр настан, +4 хүүхэдтэй, өрх толгойлсон гэр бүлээс илүү квотоор байр өгч байна.
Энэ тэгээд шударга уу?
Уг нь Төр эхлээд эмзэг бүлгийнхнээ сайн анхаар�##� тавьмаар?
Эрхтэн дутуу төрсөн гээд бид мөнхийн хүний доор явах ёстой болж байна уу?

Нандиа
Нандиа
2019-08-15 18:39

550 айл тэнцүүллээ. Тэгээд үлдсэн 422 айлын мэдээ хаана байнаа?
Хэн тэнд орчихсон юм бэ?
Зүгээр л шууд зарчихсан юм биш үү?
Эсвэл 7 сая аваад Мэргэжлийн Хян�##�тынхан �##�ь хэдийн хүлээгээд авчихсан гээд хүмүүс байраа түрээслэхээр сонгосон гээд байсан, үнэн юм байна.
Ингэж шоу хийхээ болиочээ.
Ядарсан ард иргэдээ хуурч мэхэлж, доромжилж байна.

StevSlarie
StevSlarie
2019-10-26 08:41

Vente Propecia kamagra efectos ajanta pharma Cialis Preis Preise Viagra Keine Wirkung

Холбоотой мэдээ

Back to top button