ДЭЛХИЙ

Анжелина Жоли, Ма Дон-Сок нарын “Eternals” кино ирэх онд нээлтээ хийнэ

“Марвел” кино компанийн шинэ төсөл, найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй “The Eternals” кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нар супер баатрын дүр бүтээх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “The Eternals” кинонд дээрх хоёр жүжигчнээс гадна Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээх аж.

Сонирхуулахад, комик цувралаас сэдэвлэн бүтээж буй “The Eternals” кино ирэх оны арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button